Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын асуудлаар мэдээлэл хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь ажиллаж, замын бүтээн байгуулалттай танилцаж билээ. Энэ үеэр тэрбээр “Дарханы замын 2, 3, 4 дүгээр багцийг гүйцэтгэж буй хятад компаниудыг хуулийн байгууллагад шалгуулна” гээд үндэсний томоохон компаниудыг замын ажилд оруулах нь зүйтэй.

-Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг 7 компани гүйцэтгэж байна. 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

-“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана.

-Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлах, Хятад Төв Засгийн газарт мэдэгдэх,

-Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэсэн юм. Тэгвэл тэрбээр энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр мэдээлэл хийхээр болсон байна.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.