Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд төрийн бүтээмжийн бодлогын хүрээнд Төрийн болон, төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулах бүтэц, орон тоог өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн цомхон, чадварлаг болгох нь чухал.
2022-2023 онд Монгол Улсын хөрөнгийн биржээр дамжуулан 25 компанийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох асуудлыг УИХ-д өргөн барьж баталсан.
Тодруулбал,
- Монголын хөрөнгийн бирж
- Монголын цахилгаан холбоо
- Үндэсний давхар даатгал
- Мэдээлэл холбооны сүлжээ
- Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг 20 төрийн өмчит компанийг 34 хүртэлх хувийг нээлттэйгээр олон нийтэд хяналттай болгоно.
Тэргүүн ээлжинд буюу 2022 оны дөрөвдүгээр улиралд багтан Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтийн болгоно. Харин 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Үндэсний давхар даатгал, Монголын цахилгаан холбоо компанийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хувьцаат компани болгоно" гэв.