Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд алслагдсан сум дундын ойн ангиудыг хүчин чадал зэргээс нь хамаарч тодорхой хэмжээний хуваарилалт хийнэ” гэж мэдэгдлээ. Тэрбээр “Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа.
Үүнээс гадна ойн хөнөөлт шавьжтай холбоотой асуудал үүсээд байна.
Энэ жилийн тооцооллоор 733 мянга га талбайд ойн хөнөөлт шавьж тархсан байна. Аймгаар нь ангилбал, Хөвсгөл аймагт 320489 мянган га талбайд хөнөөлт шавьжийн голомт үүссэн.
Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавьжны тархалт нэмэгдсээр байна. Тиймээс улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг гаргаж шавьжтай тэмцэх ажилд зарцуулна.