Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгсөгчдийн хуваарь сонголтыг долдугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнгөрөгч зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдсан. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн жилийн Монголын их, дээд сургуулийн консорциумийн хуваарь сонгуулах үйл ажиллагаа цахим хэлбэрээр зургаадугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тодруулбал, өчигдрөөс бүртгэлийн ажил явагдаж эхэлсэн ба долдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ. Харин долдугаар сарын 4-8-ны өдрүүдэд төгсөгчдийн хуваарь сонголтыг зохион байгуулна.

Монголын их, дээд сургуулийн консорциумд харьяалалтай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хуваарь сонголтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Харин МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хувьд элсэлтийн үйл ажиллагааг өөрсдөө бие даан цахимаар зохион байгуулж байгаа юм.

Элсэгч бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хувийн мэдээллээ шалгах бөгөөд 10 хүртэл мэргэжлийг сонгож бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэл www.ees.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлсэн элсэгчийн хөтөлбөр, мэргэжил баталгаажуулах эхний шатны эрх 2022.07.04-ний 09:00 цагт нээгдэж, 2022.07.08-ны 18:00 цагт хаагдана. Элсэгч нь тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтаж, босго онооны болзол хангасан тохиолдолд хөтөлбөр баталгаажуулалтыг цахимаар хийнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын их, дээд сургуулийн консорциумийн https://www.facebook.com/groups/1518882351580280 группээс аваарай.

Архидан согтууруулахтай тэмцэх ХУУЛЬ: Дэлгүүрээс архи худалдан авахыг цахимаар хянана
Архидан согтууруулахтай тэмцэх ХУУЛЬ: Дэлгүүрээс архи худалдан авахыг цахимаар хянана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.