Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
-Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн албан хаагч нас барлаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Тангарагийн дараа цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Хуулийн хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Шинжээчид задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Мэргэжлийн эмч нар нь тайлбар өгөх байх. Эцсийн дүгнэлт гараагүй.
-Дүрмийн бус харилцаа байсан уу?
-Одоогийн байдлаар дүрмийн бус харьцсан, дэглэсэн зэрэг нь тогтоогдоогүй. Хэвлэлийнхэн мэргэжлийн байгууллагын өмнөөс ямар нэгэн таамаг дэвшүүлж болохгүй. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал байж болно. Гадна талдаа ямар нэгэн гэмтсэн, шарх сорви байгаагүй.