Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Японд ослоор нас барсан иргэний мэдээллийг ар гэрийнхэнд нь хүргүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 17-ны шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртсэн. Тус мужийн цагдаагийн газрын мэдээлснээр нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд ослын дараа яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь амиа алдсан хэмээн Японы хэвлэлүүдээр мэдээлжээ.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. ГХЯ-ны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлээд ажиллаж байна" хэмээлээ.

15-20 жил их засвар хийгдээгүй авто замуудыг засварлаж дуусжээ
15-20 жил их засвар хийгдээгүй авто замуудыг засварлаж дуусжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд