Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарч нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, Энэ сарын 16-ны өдөр 16.00 цагийн орчимд 18 настай Н гэгч нь яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилжээ. Улмаар тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өчигдөр орой нас барсан байна.

Урьдчилсан байдлаар тус цэрэг зодуулж, цохиулсан ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэнэ. Гэхдээ задлангийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа бүх зүйл тодорхой болох аж.

Тус цэрэг тангаргын баяраар ар гэрийнхэнтэйгээ уулзсан бөгөөд уулзалтаар ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй аж. Тэрээр элдэв хууч өвчингүй байжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

УИХ-аар ирэх долоо хоногт ямар асуудлууд ХЭЛЭЛЦЭХ ВЭ
УИХ-аар ирэх долоо хоногт ямар асуудлууд ХЭЛЭЛЦЭХ ВЭ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.