Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Гарцаар гарахдаа баруун гарын дүрмийг баримтладаггүй бол таниас СОЁЛ нэхэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Миний л санахын долоо хоног өнгөрч. Их хотын соёлтой нэр зүүсэн соёлгүй, хайхрамжгүй иргэдэд зориулсан УРИАЛГА бичгийг байршуулсанаас хойш.

Олны хөл ихтэй багшийн дээдийн уулзвар. Хоёр тийш зорчих явган хүний гарц хэсгээс “Соёлыг түгээнэ” хэмээн тодотгоод “БАРУУН, ЗҮҮН” хэмээн бичсэн жижигхэн "самбар" дээрх үгс тод үзэгдэнэ. Харин түүнийг ажиж харсан ч тоож хэрэгжүүлэх хүн бараг л үгүй. Ингээд л сурсан зангаараа авто зам дээрээ түгжирдэг шигээ явган хүний гарцаар гарахдаа ч шавааралдана. Зуны халууныг ч хэлэх үү. Энэ байдалд тухгүй басхүү хааяа бухимдаад ч авна. Танд ч ийм үе бишгүйдээ их тохиолддог байх.

Бид хотын соёл гээчийг багахан зүйлээс эхэлнэ гэдэг. Үнэн хэрэгтээ, соёл гээчийг хэн нэгэн дарга сайд эхлүүлж, түүнийг нь “чалленжид нэгдэж байна” гэх марзан гарчигтайгаар цахимдаа нийтлээд суух нь соёлд суралцчихаж байгаа хэлбэр биш л дээ. Заримдаа эл соёл гээчийг хувь хүн өөрөөс тань эхэлнэ гэдгийг яс махандаа тултал ойлгочихмоор санагдаад байдаг юм.

Манайд арав алхаад л гэрлэн дохион уулзвар, явган хүний гарц бий. Зарим үед ойрхон гэж бухимдах хүмүүс их юм билээ. Гэтэл гарцаар гарахдаа хээр талд яваа мэт зүг чиггүй “давхих” хүмүүс их байна. Мөргөх шахуу хажуугаар зөрнө. Тэгэхдээ гэмгүй нь ч гэмтэн болж хувирах нь цөөнгүй. Гэтэл баруун гарын дүрмийг баримтлах агуулга бүхий бичгийг хараад нэг нь ч тоохгүй байна гэдэг цаагуураа бас л нэг эмгэнэлтэй дүр зураг. Бидэнд өдөр тутмын ганцхан үйлдэлдээ ч болтугай өөрчлөлт хийе гэсэн сэтгэл, хандлага аль аль нь байхгүй байгаагийн илрэл.

“Хээгүй ээ, манайхан” хэмээн зөвтгөх яриатай. Яарвал гарцгүй газраар ч гарчихана, ногоон гэрэл асаагүй байхад гүйчихэнэ, замын брожур дээр хээвнэг гишгээд л гэрэл асахыг хүлээнэ, жолооч нар нь дуут дохиогоороо бараг л "хөгжим" тоглочихоно. Ийм байхад их хотын иргэдээсээ соёл нэхээд нэмэргүй мэт санагдах үе ч олонтой.

Зарим үед хэмээн л тодотгоё. Зарим үед өдөр бүрийн үйлдэл нь эргэн тойрныхонд үлгэрлэл болж байдгийг ойлгож, үйлдлээрээ соёл түгээдэг хүмүүсийг харахад таатай. Бодох л асуудал. Гарцаар гарахдаа баруун гарын дүрмийг баримталсангүй хэмээгээд торгууль бичихгүй л дээ. Гэхдээ баруун гарын дүрмийг баримтлаад зам гарахад танд алдах цаг зав, зарцуулах хөрөнгө мөнгө ч шаардлагагүй. Харин ч явган хүний зам дээрээ шавааралддаг утгагүй үйлдлийг бага багаар халж чадна.

УДШ-д өгсөн Т.Доржхандын өргөдлийг хүлээн авч намын нэрийн өөрчлөлтийг нь бүртгэж авлаа
УДШ-д өгсөн Т.Доржхандын өргөдлийг хүлээн авч намын нэрийн өөрчлөлтийг нь бүртгэж авлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.