Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДШ-д өгсөн Т.Доржхандын өргөдлийг хүлээн авч намын нэрийн өөрчлөлтийг нь бүртгэж авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дээд шүүхийн нийт шүүгчдийн өнөөдрийн хуралдаанаар улс төрийн намтай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн Үндэсний Намын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Т.Доржхандын өргөдлийг хэлэлцээд, уг намын 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ээлжит бус 7 дугаар Их Хурлаас намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын бүтэн нэрийг “ХҮН нам”, товчилсон нэрийг “ХҮН” гэж өөрчлөн баталсан шийдвэрүүд нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуульд тогтоомжид нийцсэн гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Б.Жагарын намыг УДШ бүртгэхээс татгалзжээ
Б.Жагарын намыг УДШ бүртгэхээс татгалзжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ