Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: “Сахал“ Д.Эрдэнэбилэг цемент шохойн уурхайд хөрөнгө оруулалт хийгээгүй, бүх техникээ ачаад явсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 16 секунд

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгож, төрд буцаан авах шийдвэрийг гаргасны дараахан тус үйлдвэрийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр эдийн засагч Л.Наранбаатарыг томилсон. Түүний хувьд үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой олон нийтийн дунд үүсч буй шүүмжлэлүүдэд дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр "(Сахал) Д.Эрдэнэбилэг цементийн үндсэн түүхий эдийг олборлодог шохойн уурхайд хөрөнгө оруулалт хийгээгүй. Ажил хүлээж авахад өөрийнхөө түрээслэж байсан бүх техникээ ачаад явсан. Нөгөө данс тэглээд, сэгсэрсэн шигээ… Ер нь түрээсээр л хүүлээд байх сонирхолтой. Шохой байхгүй бол үйлдвэр зогсож, 800 гаруй хүн ажилгүй, амьжиргаагүй болох эрсдэлтэй тулсан. Бид хүнд сорилттой тулсан. Зориглоод шийдсэн. Үйлдвэрийг зогсоож болохгүй.

Төрийн компанийн хамгийн том дутагдал нь “тендер”-ийн процессоос болж худалдан авалт нь саатддаг явдал юм байна. Ялангуяа уурхай, тээвэр, үйлдвэр, борлуулалт, хэрэглэгчид хүргэх ложистикоо хүртэл хамарсан, бие биенээсээ хатуу процессын уялдаатай, аль нэг нь доголдож зогсоход үйлдвэр бүхэлдээ зогсох эрсдэлтэй ийм үйлдвэрт бол “тендер” бол ёстой чөдөр тушаа.

Хувийн хэвшил бол шуурхай шуурхай шийдээд явчихдагаараа давуу талтай. Би өмнө нь нэг ч удаа төрийн компанид ажиллаж үзээгүй, дан хувийн хэвшилд ажиллаж байсан учир ялгаатай зүйлс асар их байгаа нь ажиглагдаж байна. Хурд хийгээд шийдээд, шийдэл гаргаад явах гэхээр элдэв дүрэм, журам, шалгалт, хуулийн тээг. Тэр болгоныг тоочвол нас хүрэхгүй.

Шинэ удирдлагын баг маань ажил аваад 2 сар гаруй болжээ. Энэ хугацаанд 2022 оны бизнес төлөвлөгөөгөө гаргав, эдийн засгийн зорилтод түвшингөө батлуулж, хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөгөө сангийн яамаар батлуулав. Бүтцийн өөрчлөлт хийж, цалин урамшууллыг өрсөлдөх чадвартай болгож шинэчлэв, цалингаа нэмэв. 100 мян.тн цемент борлуулж, 4 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Д.Эрдэнэбилэгт шилжээд 148 тэрбум.₮ алдагдалд орж, техникийн шинэчлэлтгүй, санхүүгийн хувьд бүрэн дампуурсан байлаа.

Одоо техник, технологийн шинэчлэлт хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хэрэгтэй. Цементийн үйлдвэрт, шохойн уурхайд, шохойн үйлдвэрт, тээвэрт, лабораторид…

Энэ бүгд шуурхай хийгдэж байж үйлдвэр сезоны улиралд 35% биш 70% багадаа ажилладаг болно. Ингэж байж цементийн нийлүүлэлт сезоны улиралд шийдэгдэнэ.

Өнөө маргаашаа аргацаахын тулд уурхайд түрээс оруулахаас өөр арга алга. Өчигдөр Сангийн яамнаас хянаж, батлагдсан тендерийн төлөвлөгөөгөөр тендер зарлаад, сонгон шалгаруулалт хийгээд, худалдан авалтын гэрээ байгуулан уурхайн техникүүдээ худалдан авч уурхайд авчирах хүртэл багадаа 8 сарын 1 болно.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга шиг 2011 онд нэг өдөр ажлын хэсэг томилоод, өдөрт нь компаниудыг тендерт уриад, шалгаруулаад, гэрээ байгуулаад хөрөнгө оруулагч шалгаруулаад Манай үйлдвэрийг (Сахал) Д.Эрдэнэбилэгт өгчихдөг “гайхамшиг”-тай хурд төрийн компанид байхгүй. Хууль, дүрэм, журам хязгаарлана, хазаарлана.

Өглөөг уурхай дээрээсээ эхлүүллээ. Түрээсийн автосамосвал, экскаваторууд 8/1 хүртэл ажиллана. Бид өөрийн эвдэрхий өрмийн машиндаа хөдөлгүүр шинээр тавьж ажилд оруулсан. Шүүхээр заргалдаж 650 сая төгрөгийн авлагаа олж аваад жижиг экскаватортой болсон. Тэсэлгээний зөвшөөрлөө Яамнаас аваад өөрсдөө ажлаа хийдэг болох бэлтгэлээ хангалаа. Уурхай, үйлдвэр маань бага багаар ахиж л байна, өөрчлөлт огцом гарахгүй, гэхдээ оны эцэст бол мэдрэгдэх ёстой" гэв.

Төрийн өмчит компанийг 2 жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, захирлыг чөлөөлж, дахин төрийн өмчит ААН-үүдэд удирдлагаар томилохгүй
Төрийн өмчит компанийг 2 жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, захирлыг чөлөөлж, дахин төрийн өмчит ААН-үүдэд удирдлагаар томилохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.