Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаяр 12-20 жил гэсэн зүйлчлэлийг 5-12 жилтэй зүйлчлэл рүү оруулахыг хүсэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд орлоо.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу 12-20 жилийн хорих ялтай зүйл ангиар буруутгаж байгаа юм.

Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ удаагийн шүүх хуралд түүнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 10.1-2.1 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан "Хүнийг алах" гэсэн зүйл ангийг 11.1-2.5-д зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэсэн зүйл ангиар өөрчлүүлэх байр суурьтайгаа илэрхийлсэн. Энэ зүйл анги нь 5-12 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Шүүгдэгч Н.Түвшинбаяр хурлын төгсгөлд "Өмгөөлөгчийн хэлснийг шийдвэрлэж өгнө үү" хэмээн шүүгчдээс хүссэн. Тодруулбал, 12-20 жил гэсэн зүйлчлэлийг 5-12 жилтэй зүйлчлэл рүү оруулахыг хүсч байгаа юм.

ШҮҮХ ХУРАЛ: Н.Түвшинбаяр хийсэн үйлдэлдээ гэмшиж, шүүх хуралдааны үеэр УЙЛАВ
ШҮҮХ ХУРАЛ: Н.Түвшинбаяр хийсэн үйлдэлдээ гэмшиж, шүүх хуралдааны үеэр УЙЛАВ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.