Монгол Улсад хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх, экспортлох үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар хүнсний чанар аюулгүй байдал, шаардлага стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлодог 31 ААН-ийн 16-ынх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, цаашид хяналт шалгалт үйл ажиллагааг үргэлжлүүлэх болсон хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Мөн уг асуудалд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тайлбар өгөв. Тэрбээр "Дулааны аргаар мах боловсруулж БНХАУ руу гаргадаг 15 ААН бий. Үүний 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай. 4 нь дотоодын ААН-үүд. Хуулийн дагуу хэн ч Монгол Улсад бизнес эрхлэх нь нээлттэй, чөлөөтэй. Гагцхүү хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, түүнд тавигдах шаардлага, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой.
Мөн өнөөдрийн хуралдаанаар махны үйлдвэрүүдийг хотоос гаргахаар шийдвэрлэсэн юм.
Харин энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргана гэдэг нь дотоодын зах зээлд хэрэглэдэггүй. Шууд хоёр улсын хооронд тохирсон мал, мах экспортлох протоколоор тохирсон байдаг. Тэгэхээр энэ үйлдвэрүүд Улаанбаатар хотод Эмээлтэд байх шаардлагагүй юм. Энэ нь технологийн ажил. Тиймээс дотоодын хүн амын үйлдвэрийн хэрэгцээт компаниудтай давхцаж хамт байх шаардлагагүй" гэлээ.