Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ.
Холимог тулаанч Э.Шинэчагтага: Бид хоёр аль аль талаасаа 300 сая төгрөг гаргаж бооцоо тавихаар болсон. Хожсон нь 600 сая төгрөгөө авна. Харин ялагдсан нь Бооцооны мөнгийг хэрхэн босгож байгаа нь бидний өөрсдийн асуудал. Энэ бооцооны 600 сая төгрөгийг бэлэн гаргаж, тулалдаж буй дэвжээнийхээ хажууд байлгана. Тулаанд мэргэжлийн боксын шүүгч нараас оролцуулна. Шударга түвшинд явагдах болно.
Э.Цэндбаатар намайг тулаанд дуудаж байж холимог тулаанаар дуудаагүй өөрийн төрөл болох мэргэжлийн боксоор дуудсанд үнэлэмж муу байна. Гэхдээ эрсдэл үүсэхгүй. Учир нь бид хоёулаа боксоор хичээллэж байсан. Миний хувьд өмнө Э.Цэндбаатарыг цохиж унагааж байсан дахиж унагах боломж байгаа" гэв.