Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг түр зогсоосон байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх, экспортлох үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хүнсний чанар аюулгүй байдал, шаардлага стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлодог 31 ААН-ийн 16-ынх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, цаашид хяналт шалгалт үйл ажиллагааг үргэлжлүүлэх болсон.
Түүнчлэн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуустал түр зогсоосон " гэлээ.