Сүүлийн үед махны эрүүл аюулгүй байдал нэлээн асуудал дагуулж байна. Тиймээс Засгийн газар өнөөдөр хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг түр зогсоожээ.
Энэ талаар ЗГ-аас "Хүнсний чанар аюулгүй байдал, шаардлага стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022.12.31 хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлэхээр болж байна. Мөн дулааны аргаар нийслэл хотод мах боловсруулахыг үе шаттайгаар нийслэлээс гаргахыг Хотын даргад үүрэгдсэн.
Түүнчлэн махны эрүүл аюулгүй байдалд анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.
Эмээлтэд үүссэн асуудалд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, хуулийн байгууллагуур шалгуулахаар болсон" гэлээ.