БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан Ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэжээ. Үүнд:
-“МАК цемент” ХХК-д хоногт 10 крытий вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.
-“Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крытий вагон буюу 150 вагонаар багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна.
Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.