Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАГ АГААР: Өнөөдөр шөнө, маргааш нутгийн зүүн хэсгээр бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, сэрүүснэ.

2022 оны 06 сарын 04-ний 20 цагаас 06 сарын 05-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Г.Занданшатар: Парк болон бусад газрыг хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна
Г.Занданшатар: Парк болон бусад газрыг хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна
 
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.