Өнгөрөгч тавдугаар сарын 31-нээс Гашуунсухайт чиглэлийн задгай тээвэр эхэлсэн. Задгай тээвэр эхэлснээс хойш хугацаанд буюу өчигдөр Эрээнд шинээр коронавируст халдварын дөрвөн тохиолдол илэрчээ. Гэвч энэ нь Монгол талаас шалтгаалсан тохиолдол биш тул хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.
Ташрамд дурдахад, Гашуунсухайт боомтод жолооч нар битүүмжилсэн тээврийн багийн зохион байгуулалтад ордог ба 20 хүртэлх жолоочтой нэг баг үүсгэж, кемп дээр тусгаарлаж халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулдаг. Жолооч нар кемпт байрлаж, хуваарийн дагуу тээвэрлэлтэд гардаг.