Энэ жил Сүхбаатарын талбайд өргөн тэмдэглэхээр болоод буй. Үүнтэй холбогдуулан зургаадугаар сарын 1-нд 08:00-20:00 цаг хүртэл өглөөний гудамж, Төв талбайн баруун, зүүн тал, "Туушин" зочид буудлын урд талаас Спортын төв ордон хүртэлх зам, "Шангрилла" зочид буудлаас Хүүхдийн ордон хүртэлх замыг хаахаар болжээ.
Бүр тодруулбал,
- Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
- Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
- Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамж
- Засгийн газрын ордны баруун, зүүн тал
- Туушин зочид буудлын урд зам
- Шангрила төвөөс Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг тус тус хязгаарлаж хүүхэд хамгааллын баг ажиллах юм байна.