Тоонот продакшны артистууд ирэх зургаадугаар сарын 4-нөөс эхлэн 21 аймгаар аялан тоглолтоо хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ. Энэ талаараа тэд өөрсдийн цахим хуудаснаа "Бидний Монгол орон даяар аялан тоглох ажлыг Монгол улсын ерөнхийлөгч талархан хүлээн авч амжилт хүслээ" гэжээ.