Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд уул руу алхах замд байрладаг шавар гэрүүдийг буулгаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

No description available.Нийслэлийн Засаг даргын захирамжаар Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ.

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундсаны дээр хүмүүс буудаллах нь бүү хэл ойртдог ч үгүй. Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгаж байна. Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөжээ.

МХЕГ: Нэг уут бэлгэнд агуулагдах сахарын хэмжээ өдрийн хэрэглээнээс 16 дахин их байна
МХЕГ: Нэг уут бэлгэнд агуулагдах сахарын хэмжээ өдрийн хэрэглээнээс 16 дахин их байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд