Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдээе“ морьтой тайван жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийв.
Тэд "ХЗДХ сайд Х.Нямбаатарын өргөн барьсан тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 5.1 заасан Мал сүрэг төрийн хамгаалтад байна,
7.1 заасан Соёлын өв төрийн хамгаалтад байна гэсэн энэхүү заалтуудыг зөрчиж байгаа юм.
Үндэсний их баяр наадмын нэг төрөл морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно. Өнөөдөр 210 мянга гаруй малчин өрх, монгол малчин ардын наадам Монголоороо наадамлах боломжгүй боллоо. Монголын уяачдын холбоо өмнө нь салбарын сайд Х. Нямбаатартай уулзах хүсэлт удаа дараа тавьсан боловч татгалзсан хариу өгсөн. Тиймээс Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо ирэх сарын 6-ны өдөр Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийнэ. Шаардлагатай бол цаашдаа суулт хийнэ" гэлээ.