
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ. Ц.Нямдоржийн шоронжсон хуулиуд гэх тодотголтой хэд хэдэн хууль байсан. Эдгээр хуулиудаас Монгол Улс салах гэж байна гэж бодтол Х.Нямбаатараар дамжин амилах гэж байна. Х.Нямбаатар УИх-ын гишүүн байхдаа эрүүл саруул зүйл ярьдаг байсан. Гэтэл өөрөө сайд болчихсон чинь үүнийхээ эсрэг болоод эхэллээ. Яг л Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна. Тиймээс хуулиа татан авах хэрэгтэй. Тодруулбал, мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнээс мэдүүлэг авдаг болох гэж байна" гэв.