
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Эрх баригчид үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 30 жилийн ойг баярын хурал хийж өнгөрөөж байгаа болохоос Монголчуудын аминд тулчихаад байгаа үндэсний аюулгүй байдлын асуудлууд дээр ярихгүй байгаа нь харамсалтай. АН-ын удирдлагуудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч буюу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд эл асуудлаар уулзах хүсэлт тавьсан. Ерөнхийлөгчийн зүгээс уулзах саналыг хүлээн авсан" гэв.