Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Петро Чайна Дачин Дамсаг" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг 1996 оны наймдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын 83 дугаар тогтоолоор хамгийн анх байгуулсан байна. Үүнээс хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд гэрээний үр дүнгээс Монгол Улс хэдий хэмжээний ашиг хүртэв. Үр ашиг нь ямар байсан талаар дүгнэлт гаргахгүй бол дараагийн авах арга хэмжээ төвөгтэй болно.
Тогтоолын төсөлд эхний заалтад "Петро Чайна Дачин Дамсаг" ХХК-аас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх гэж бичсэн байна. Үүнийг бүтээгдэхүүн хуваах гэрээний үр дүнд хүртэх ашиг гэж нэрлэмээр байна. Агуулга нь тийм байх ёстой.
Одоо эдийн засагчид мэргэжлийн дүгнэлт гаргах шаардлагатай.
Мөн Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсч байна. Түүнчлэн энэ 26 жилийн хугацаанд байгаль орчинд ямар сөрөг үр дүн үзүүлсэн талаар шалгалт хийх хэрэгтэй" гэлээ.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Эдийн засагчдаар дүгнэлт гарга гэдэг бол маш зүйтэй алхам. Үүнийг тогтоолын төсөлд нэмж оруулъя гэж бодож байна. Орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байх ёстой. Яг ямар нөлөөлөл үзүүлэхийг тогтоолын төсөлд нэмэх ёстой. Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах нь зүйтэй учир нэмэлт заалт оруулах нь зөв гэж бодож байна. Ц.Сэргэлэн гишүүн маш зөв санаачилгууд хэллээ" хэмээлээ.