Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Самурай бондын эзэмшигч JBIC хугацаанаасаа өмнө эргэн төлөлт хийхийг зөвшөөрлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийн асуудалд Засгийн газар болон Хөгжлийн банк онцгой анхаарч ажиллаж байгаа. Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд эргэн төлөгдөөд буй мөнгөн хөрөнгөөс ирэх жил буцааж төлөх ёстой байсан Самурай бондын зээлээс тодорхой хувийг төлөх талаар Японы талтай яриа хэлэлцээр хийж буй гэдгээ өнгөрсөн түр хорооны хуралдааны үеэр танилцуулж байсан.

Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тус хэлцэл амжилттай болсон талаар мэдэгдлээ. Тэрбээр, "Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банк Самурай бондыг хугацаанаас өмнө төлөх ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү бондыг Монголын ЗГ болон Япон талаас Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банк (JBIC)-ны баталгаатайгаар 2013 онд Хөгжлийн банк хаалттай хэлбэрээр гаргасан байдаг. Иймд Самурай бондыг хугацаанаас өмнө төлөхийн тулд бонд эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай. JBIC зүгээс Самурай бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдлээ. Бусад оролцогч талуудтай хэлэлцээр хийх ажил үргэлжилж байна" гэжээ.

Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй хариуцлага тооцсоны дараа энэ асуудлыг яръя
Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй хариуцлага тооцсоны дараа энэ асуудлыг яръя
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.