Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулж, явган зорчигчийн хүлээлтийн хугацааг багасгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Төв шуудангийн уулзварт ирэх тавдугаар сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгана гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцохыг албаныхан санууллаа.

Төрийн аудитын байгууллага 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцууллаа
Төрийн аудитын байгууллага 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцууллаа
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.