Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сосорбарам: Х.Баттулгын баруун, зүүн суганы залуус харгислалыг дэмждэг юм байна. Харлаа, мэдэрлээ

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 16 секунд

Нийслэлийн ардчилсан намаас "Монголоо Белариус шиг болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан юм. Гурил цацсан иргэд "Төрийн цагдаа нар энэ цуглааныг болиулах хэрэгтэй. Монгол Оросгүйгээр хэзээ ч оршин тогтнож чадахгүй. Манжийн дарлалаас Оросгүйгээр 1921 онд чөлөөлөгдөж чадах байсан уу. Япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Оросгүйгээр бид оршин тогтнож чадах байсан уу. 1961 онд дэлхий хүлээн зөвшөөрөхгүй байхад Оросууд туслаж байж Монгол Улс гэж зарласан. Эдгээр зүйлсээ бодох хэрэгтэй. Мөнхийн найрамдалт харилцаатай улс байх ёстой. Хоёр орны хооронд ийм байдлаар хагарал үүсгэж болохгүй. Цагдаа нар энэ жагсаалыг зогсоохгүй ёстой. Энэ хүмүүс жинхэнэ террористууд" гээд ийнхүү гурил цацсан юм. Тэгвэл энэ талаар гавьяат жүжигчин Д.Сосорбарамаас тодрууллаа.

-Тань руу гурил цацсан хүмүүсийг та таних уу?

-Үгүй ээ, огт уулзаж байгаагүй залуус байна лээ.

-Яагаад ингэж байгааг нь та асууж амжив уу?

-Юм асуухын завдалгүй зугтаачихсан. Цаад зорилго нь тодорхой л доо. Монголын төлөө цохилох зүрхтэй улстөрчдийг шоронд хийж байна. Их хэлмэгдүүлэлт давтагдаж байна гэж хэлэх үед гурил цацсан.

-Та хэн нэгний явуулга гэж хардаж байна уу?

-Тэр ойлгомжтой. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын баруун, зүүн суганд хавчуулагдсан залуус байна лээ.

-Та тэрийг нь яаж мэдсэн юм бэ?

-Зургийг нь харлаа. Чи хараагүй юм уу?

-Үгүй ээ, би хараагүй.

-Фэйсбүүкээс хайгаад үз. Зөндөө олон хүн шэйр хийж тараасан байна лээ. Яахав. Оросыг дэмждэг хүмүүс гэхээс илүүтэй харгислалыг дэмждэг залуус юм байна. Өнөөдөр гурил цацсан. Маргаашийг яахыг бүү мэд.

Ц.Баатарбилэг: Улсын шигшээ багуудын олимпын оноо цуглуулах тэмцээнд оролцох төсвийг бүгдийг нь УИХ таначихсан
Ц.Баатарбилэг: Улсын шигшээ багуудын олимпын оноо цуглуулах тэмцээнд оролцох төсвийг бүгдийг нь УИХ таначихсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.