Нэр бүхий аялалын компанийн шугамаар Турк улсад аялахаар очсон иргэд тус улсад олон хоног гацаж, гудамжинд хонох дээрээ тулсны эцэст сая нэг эх орондоо ирсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудлыг тус компанийн захирал П.Янжидаас тодруулахад “Турк улсад гацсан байсан иргэд эх орондоо ирсэн. Харин аялалд явахаар бүртгүүлсэн ч явж чадаагүй иргэд байгаа. Нийтдээ манай комдани дээр 500 орчим сая төгрөгийн алданги үүссэн. Хохирлын мөнгийг харилцагч нарт эргүүлж өгөхөөр ажиллаж байна” гэдэг тайлбарыг манай сайтад өгсөн юм.
Тэгвэл “Smile grace” компани харилцагч нарынхаа хохирлын мөнгөний оронд сүлжээний бүтээгдэхүүн болон хувцас өгч байна гэх мэдээллийг хохирогчид мэдээллээ. Энэ талаар тус компанийн хохирогч болсон иргэд “Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаад өргөдөл гаргасан. Гэтэл цагдаа дээр ирэхгүй байна. Бартерийн бараа авлаа" гэх зэргээр бичсэн байна.