Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс АИ-92 автобензинийг дэлхийн зах зээлээс хямд үнээр худалдаж авч байгаа нь ИЙМ УЧИРТАЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортолдог. Энэ утгаараа дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсвөл дагаад нэмэгдэж, буурвал хасагдах жишгээр үйлчлэх учиртай. Дэлхийн зарим улс орнудад тулгамдсан асуудлаас болж шатахууны үнэ өссөөр брэнт маркийн газрын тос баррель нь 110 ам.долларт хүрчээ. Тиймээс УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д айлчилсан юм. Айлчлалаар “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллараас буурах эхний алхмыг хийсэн байдаг. Үүний дараа АМГТГ-ын зүгээс Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу АИ-92 болон дизель түлшний Гаалийн албан татвар болон Онцгой албан татварыг тэглэх арга хэмжээ авсан билээ. Ингэснээр АИ-92 автобензинийг дэлхийн зах зээлийн үнэ болох 3330 төгрөгөөр бус 2390 төгрөгөөр худалдаалах боломж бүрдсэнийг АМГТГ-аас мэдэгдсэн юм.

Түүнчлэн Засгийн газраас дизель түлшний Онцгой албан татварыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал тэглэх шийдвэр гаргасан. Хэрвээ ийм арга хэмжээ аваагүй бол мөн л дизель түлшний литр тутмын үнэ Сингапурын биржийн ханш буюу 3714 төгрөгт хүрэх байв. Өдгөө Монгол Улсад диель түлш 3380 төгрөгөөр борлуулагдах боломжтой болсон нь уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхлэж буй энэ цаг үед бизнес эрхлэгчид болон иргэдэд бодит дэмжлэг болсон нь дамжиггүй.

Дээрхээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзсан аж. Энэ үеэр манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг ОХУ-ы нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна.

Энэ талаараа дэд сайд О.Батнайрамдал “Энэ хамтын ажиллагааны үр дүнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, алт олборлогч ААН-ийн үйл ажиллагааг дэмжиж ажилласнаар Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх сайн талтай. Түүнчлэн ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон.

Манай талаас дэвшүүлсэн саналыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн” гэдгийг сэтгүүлчдэд онцолсон юм. Ийнхүү салбар яамны хичээл зүтгэл хийгээд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээний үр дүнд монголчууд АИ-92 автобензин болон дизель түлшийг дэлхийн зах зээлээс бага өртгөөр хэрэглэж байна. Үүнтэй иргэд ч гэсэн санал зөрөхгүй байх гэж найдам.

Бусдын гээсэн эд зүйлийг олсон хүүхдүүд цагдаагийн байгууллагад ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧЭЭ
Бусдын гээсэн эд зүйлийг олсон хүүхдүүд цагдаагийн байгууллагад ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.