Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Тэртээ 1993 оны 12 сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлалыг дэмжин хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар 1994 оны тавдугаар сарын 3-аас тэмдэглэж, уламжлал болгожээ.

Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум"-ыг зохион байгуулж байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хэвлэл, мэдээллийн салбарын нийт хамт олонд UBN.MN мэдээллийн сайтын хамт олноос хүргэж байна.

Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
 
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.