Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Отгочулуу: Төсвийн тодотголд Хэнтий аймагт очих төсөв бусад аймгийнхаас 2-3 дахин их байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд
Гэрэл зургийг mpa.mn

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Отгочулуу "Төсвийн тодотгол нь өрийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн төсөв болсон байна. Ингэхдээ дансны аргаар заль зохисон нь харагдаж байна. Тухайлбал, Дэлхийн банк манай улсын ЗГ-ын өрийг эдийн засгийнхаа 92 хувьтай тэнцэж байгаа талаар дүгнэлт гаргасан. Гэтэл Засгийн газар 50 хувьтай байгаа гэж өрийн таазыг хуурч гаргасан оролдлого гаргаж байна.

Мөн зөвхөн Хэнтий аймагт 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. Гэтэл нийт төсвийн хөрөнгө оруулалтын 3 их наяд орчим байдаг. Хэнтийд далд уурхайн музей, Дэлүүн болдогт онгоцны буудал, орон нутаг судлах музей, соёлын төвүүдийг олноор байгуулна гэж тусгажээ. Мөн сургууль цэцэрлэгийг олноор байгуулах юм байгаа нь сайшаалтай. Гэвч бусад аймгуудад очиж байгаа санхүүжилттэй харьцуулахад 2-3 дахин их байгаа юм. Тэгэхээр ардаа алагчилсан төсөв гэж хэлээд байгаа юм. 74 тэрбумаар Хэнтийд дулааны станц барина гэж тусгажээ" гэв.

ШУУД: АН-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: АН-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар мэдээлэл хийж байна
 
Н.Учрал: Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сайн байгуулахад 138 шат дамжлага дамждаг. Нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 бүртгэл нэртэй хориглолт бий болсон байна