Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газар 12.7 мянган тонн мах бэлдсэн. 30 хувь нь үхэр, 70 хувь нь хонины мах. Зах зээлд нөөцийн хонины мах 8300, үхрийн мах 8900, ямааны мах 7100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Засгийн газар өнөөдөр хонины маханд 250 төгрөгийн хөнгөлөлтийг ЗГ-ын нөөцийн хөрөнгөөс гаргаж, мах бэлдсэн ААН-үүдэд өгнө. Мөн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр хэмнэж, хонины мах нийтдээ 350 төгрөгөөр хөнгөлөгдөж ард иргэдийн гарт очно. Ингэснээр хонины мах 7950 төгрөг болж, хямдарна. Мөн гулуузуур нь зарахдаа 7750 төгрөгөөр худалдаална.
Нөөцийн мах зарж буй цэгүүдийг 20-оор нэмэгдүүлнэ" гэлээ.