Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар 10.30 цагаас хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 10.30 цагаас товлогдлоо. Хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Уг хуулийн хугацаа ирэх даваа гаригийн 14.00 цагийн орчимд дуусах тул ажлын 5 хоногт багтаан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг ХЗБХ, ТББХ-гоор хэлэлцэж, улмаар чуулганы хуралдаанаар эцэслэнэ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.

ГИШҮҮДИЙН ШААРДЛАГА: Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг ЯАРАВЧЛУУЛ
ГИШҮҮДИЙН ШААРДЛАГА: Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг ЯАРАВЧЛУУЛ
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.