Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: LRT төсөл өрийн бодлоготой зөрчилдсөн тул дэмжээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Нийслэлээс өнгөрсөн долоо хоногт төсвийн байнгын хороонд оруулж ирсэн. Гэвч тус тогтоолын төслийг байнгын хороогоор дэмжээгүй юм.

Тус төслийг дэмжээгүй шалтгааны талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын өөрийн өргөн мэдүүлсэн төсөлд байгаа зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани байгаа. Тэр компани нь регистрийн дугаараа аваагүйн дээрээс нь 3 жил ашигтай ажилласан байх ёстой гэсэн өрийн удирдлагын хуультай зөрчилдөж байна.

2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT төсөл болон Тавантолгойн цахилгаан станц дээр 565 сая ам.долларын баталгаа гаргах асуудлуудыг нийлүүлээд үзэхээр 3.4 орчим тэрбум долларыг нэмэхээр Монгол Улсын өрийн бодлоготой зөрчилдөж байна. Миний хувьд энэ асуудлыг ярьсан. Улмаар төсвийн байнгын хороо дээр энэ асуудал хэлэлцэгдээгүй. Улаанбаатарт хотод түгжрэлийн асуудлыг шийдэх өөр хувилбарууд гарч ирээсэй гэж хүсэж байна.

Монгол Улсад хийгдэж буй том төслүүд хуулийн дагуу хийгдэх ёстой. Миний хувьд хууль дээдлэх зарчмыг хатуу баримталдаг" гэв.

МАН-ын бүлэг LRT хөнгөн галт тэрэгний төслийг ДАХИН хэлэлцэх шаардлагатай гэж ҮЗЛЭЭ
МАН-ын бүлэг LRT хөнгөн галт тэрэгний төслийг ДАХИН хэлэлцэх шаардлагатай гэж ҮЗЛЭЭ
 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.