Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Хувийн ААН-үүд дэргэдээ цэцэрлэг ажиллуулвал ТӨРӨӨС дэмжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 148.8 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс 73 хувь нь буюу 106.4 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 27 хувь буюу 38.5 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлджээ. Тиймээс Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цаашид сугалаагаар хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байдлыг эцэс болгох үүднээс Төрийн хэмнэлтийн хуульд дараах заалтуудыг оруулсан.

Тодруулбал, 3-5 настай хүүхдийг хамран сургах тойргийнх нь цэцэрлэгт бүрэн хамруулахад төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжтой бол нэмж элсүүлэх хүүхдийн тоогоор цэцэрлэгт олгох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлэн олгох,

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй бол цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс 2 настай хүүхэдтэй өрхийг сонгон авч, хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээтэй санхүүжилтийг гэртээ хүүхэд асрахад нь дэмжлэг болгож олгоно хэмээн тусгасан байгаа.

Тэгвэл цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд хүрэлцээтэй болгох үүднээс хувийн ААН-үүдтэй холбоотой нэгэн заалтыг оруулжээ.

Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын 3 дугаар заалтад хувийн ААН дэргэдээ цэцэрлэг ажиллуулах санаачилгыг дэмжиж ажиллана гэжээ.

Ингэснээр цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, хүүхдүүд цэцэрлэггүй үлдэх асуудал ард хоцрогдоно гэж тооцоолж байна.

Ташрамд дурдахад, Нийслэлийн хэмжээнд хэт ачаалалтай 57 байршил, огт төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороонд цэцэрлэгийн насны 61.5 мянган хүүхэд амьдардаг. Тухайн байршлууд дахь төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдэд нийт 28 мянган хүүхэд хамрагдаж, 33.5 мянган хүүхэд харьяаллын дагуух улсын цэцэрлэгтээ хамрагдаж чадахгүй байна.

ОБЕГ: Хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
ОБЕГ: Хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.