Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагаандэл боомтоос Жанжин баг хүртэл онгоцоор явсан нь ҮНЭН

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт болон Дорноговь аймгийн Ханги боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ үеэрээ нисдэг тэргээр зорчсон нь эдийн засаг хүнд, төрийн хэмнэлт хийж буй энэ үед шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Улаанбаатараас гараад Шивээхүрэн, Цагаандэл боомт хүртэл тээврийн хэрэгслээр явсан. Жанжин багт уулзалттай байсан. Шивээхүрэнгээс Жанжин баг хүртэл 500-600 километр шороон замаар явах ёстой. Цаг яагаад ч амжихгүй байсан учир Цагаандэл боомтоос Эрдэнэтавантолгойн аваар ослын үед хэрэглэдэг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн. Цаашдаа хөдөө орон нутагт томилолтоор явахдаа шатахуун бага хэрэглэдэг нисдэг тэргийг ашиглавал өдөртөө ажлаа амжуулаад хамгийн бага зардлаар явах боломжтой юм байна лээ. Цаг хугацаа алдаж, агентлаг яамдууд бүгд нэг нэг машин хөлөглөж явснаас хамаагүй хэмнэлттэй юм билээ гэж бодож байна. Хэмнэлтийн хуулинд ч энэ агуулгуудыг тусгаж байгаа" гэлээ.

Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрс тээвэр энэ сарын 25-наас эхлэхээр болжээ
Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрс тээвэр энэ сарын 25-наас эхлэхээр болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.