Баянзүрх дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт эцэг, эх нь 13 настай хүүгийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан. Эл хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Өнгөрөгч Баасан гарагт өглөөний 08 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хужирбуланд 13 настай хүүхдийн амь хохирсон хэрэг гарсан. Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа. Тухайн хүүхдүүдийг хамгаалалтад авсан. Эцэг, эхийг нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
ЦЕГ: 13 настай хүүхдээ хөнөөсөн эцэг, эхийг саатуулж, үлдсэн хүүхдүүдийг хамгаалалтад авсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.