Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийг эзэмшиж буй Кью Эс Си компанийн КОНЦЕССИЙН ГЭРЭЭГ ЗОГСООЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хуралдаанаар хэмнэлтийн горимтой холбоотой болон төрийн өмчтэй холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй концессийн гэрээг зогсоохоор шийдвэрлэжээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэх аж. Сануулахад, 2014 онд "Кью Эс Си" ХХК нь концесын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмших болсон бөгөөд тус компани нь "Сахал" гэх Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компани билээ.

Өөрөөр, хэлбэл өнгөрсөн 2012-2016 онд хийгдсэн "Сахал" Д.Эрдэнэбилэг гэх эрхэмтэй холбоотой төрийн өмчийн хувьчлалуудыг төр эргэж харж эхлээд байна. Үүний "Хөтөлийн Цемент Шохой" үйлдвэрийн төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Б.Баяр

Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарчээ
Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд