Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Баттогтох: ТЕГ-т баригдсан 5 хүний тухайд буу нь л зөвшөөрөлгүй байснаараа буруудах байх, түүнээс айл болгонд ангийн буу байдаг

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 53 секунд

ТЕГ-аас энэ сарын 5-6-нд шилжих шөнө нэр бүхий таван иргэнийг улстөрчдийг хөнөөхөөр буу, сум, тэсрэх бодис бэлдсэн байсныг илрүүлэн саатуулсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл тэдгээр иргэдийн өмгөөлөгч болох Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-ТЕГ-аас нэр бүхий таван иргэнийг энэ сарын 5-6-нд шилжих шөнө саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-ТЕГ-аас нэр бүхий 5 иргэний тухай прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийсэн. Ингэхдээ онц чухал объект руу халдахаар буу шийдэм бэлдсэн байсан гэж мэдээлсэн. Тодруулбал, 12 ширхэг дайны буу, 800 гаруй сум байсан гэх мэдээлэл явуулсан. Мөн зураглал гаргасан, улстөрчдийн амь насанд халдахыг завдсан гэж мэдээлэл хийсэн. Уг хэрэгт би өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Энэ сарын 5-нд өмгөөлөгч гэх Б.Баасанцогтыг баривчилсан юм билээ. Түүнийг барьснаараа л хэвлэлийнхэнд нээлттэй болсон. Түүнээс энэ ажиллагаа сарын өмнө явагдсан, цагдан хоригдсон байсан.

ТЕГ, прокурор хоригдсон хүмүүсийн эрхзүйн байдлыг дордуулж, гэм буруутай нь тогтоогдсон мэтээр ярьж байна.

-Мэдээллийг хэзээ хийхээс үл хамааран нотлох баримтуудыг үзүүлсэн шүү дээ?

-Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох 12 ширхэг буу, 800 гаруй сумыг нийтэд дэлгэж үзүүлж байна лээ. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж буй хэлбэр. Энэ нь яллагдагчийн эрхзүйн байдлыг дортуулж байна. Учир нь Б.Баасанцогтоос өмнө хоригдсон иргэдийн цагдан хорих хугацаанд нөлөөлж, шүүх хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Энэ бол шүүхэд нөлөөлж буй хэлбэр харагдаж байна.

-Саатуулагдсан иргэдийг яг ямар хэрэгт буруутган шалгаж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8.1, 20.4 гэсэн хоёр заалтаар хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Буу бэлтгэж байсан нөхдүүд нэгийгээ буудаж гэмтээсэн гэх мэдээллийг ТЕГ-аас өгсөн?

-Энэ бол тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц. Сэжигтний хэмжээнд явагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Бууны тухайд бүр 40-50 оны буунууд байна лээ. Ер нь 2015 оны наймдугаар сарын 7-ны өдрөөр галт зэвсгийн тухай хууль орсон. 2017 онд шинэчлэн найруулж орж ирсэн. Түүнээс биш өмнө нь галт зэвсгийг хадгалах журмыг хуульчлаагүй байсан.

Тиймээс үүнийг эрүүгийн гэм буруутай хэлбэр байхгүй байна гэж харж байна. Хэн нэгэн этгээд хэн нэгнээс буу худалдаж авсан бол ЦЕГ-т бүртгүүлдэг.

-Шүүх тогтоогоогүй ч галт зэвсэгтэй баригдсан нь үнэн. Яг ямар шалтгаанаар энэ бууг хадгалж байсан юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарна. Би ТЕГ-аас өгсөн мэдээллийг хүрээнд л бууны тухай яриад байна. Ер нь тавхан хүн яаж тэр олон газрыг эзэмших вэ дээ. Халдах боломжгүй шүү дээ. Буунууд нь чанар шаардлага хангах ч юм уу мэдэхгүй. Ангийн буу бараг айл болгонд байдаг. Бууны хэлбэр зөвшөөрөлгүй байсан гэдэгт л буруудах байх. Үүнийг Зөрчлийн хуулиар шийдэх боломжтой.

ТАНИЛЦ: Б.Билгүүн, Т.Санчир, Ш.Энхийн-Од тэргүүтэй шигшээ багт дуудагдсан 20 тоглогчийн нэрс
ТАНИЛЦ: Б.Билгүүн, Т.Санчир, Ш.Энхийн-Од тэргүүтэй шигшээ багт дуудагдсан 20 тоглогчийн нэрс
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.