Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцааранг нь оруулахгүй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 620 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 436 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 5 нийслэлд, 9 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Хичээл сургуулийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас мэдээлж байна.

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна
МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.