Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ОХУ Украины нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарлаа. Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 200 мянган ам.долларыг Украин Улсад хүмүүнлэгийн тусламж болгон хандивлана. Ингэхдээ НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150 ам.доллар, Улаан загалмайн нийгэмлэгээр 50 мянган ам.долларын тусламжийг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс гаргана" гэв.