Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157,835 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс
- А-80 авто бензин 12,901 тонн
- АИ-92 авто бензин 57,607 тонн
- АИ-95 авто бензин 3,993 тонн
- ДТ 81,782 тонн байгаа аж.
Нөөц хоногоор:
- АИ-92 авто бензиний 43
- АИ-95 авто бензиний 45 хоногийн
- А-80 авто бензиний 77
- Дизель түлшний 30 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 82,461 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 3,464 тонн, АИ-92 авто бензин 34,642 тонн, АИ-95 авто бензин 2,299 тонн, ДТ 40,615 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 36, АИ-95 авто бензиний 34, дизель түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл,
- Баруун бүсэд 16,046 тонн
- Хангайн бүсэд 10,947 тонн
- Төвийн бүсэд 32,648 тонн
- Зүүн бүсийн шатахууны үлдэгдэл нөөц 10,630 тонн байна.
Манай улс он гарсаар нийт 414.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон юм.