2022.04.02-03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 606 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгджээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийнн амь хохирсон байна.
Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.