Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Ерөнхий сайдын түвшинд хэлэлцээ хийснээс нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эдийн засаг агшиж байгаа энэ үед БНХАУ-руу экспорт хийх асуудал хэзээ шийдэгдэх юм бэ. Монгол Улсын эдийн засаг дахин сэхээний орон дээр хэвтэх гээд байна шүү" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Экспорт зогсоогүй, бага хэмжээгээр л гарч байгаа. Гол түүхий эдийн үнэ өндөр, боломжтой байх үед хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байгаа нь л асуудал. Нүүрсний экспортын боомтууд гурван сар гарсаар буюу Ерөнхий сайдын түвшинд хэлэлцээ хийснээс хойш багагүй хэмжээгээр нэмэгдэж байгаа. Өчигдрийн байдлаар 545 чиргүүлтэй автомашинаар нүүрс гарсан" гэлээ.

ЭМЯ: Ковид19-ийн 112 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ЭМЯ: Ковид19-ийн 112 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.