Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадаас 90 гаруй хайрцаг муудсан тахиа, загасны мах оруулж иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулж эхэлжээ. Энэ талаар НМХГ-ын байцаагч мэдээлэл өгөв.

Тэрбээр "Энэхүү ачаа өчигдөр шөнө Өмнөговь аймгийн Цагаанхаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр, барилгын материал дунд тээвэрлэн орж ирснийг илрүүлээд шалгаж байна. Зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирсэн тул хөлдсөн бүтээгдэхүүн хайлж, гэссэн байна. Дээж авсан. Дээжийн шинжилгээний хариу гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Холбогдох эздийг нь дуудсан байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байна" гэв.

Ойролцоогоор 90 гаруй хайрцаг тахиа, загас, нугасны мах зэрэг орж ирсэн байна.

Нэмэлт 17.00 цаг.

НМХГ-аас тодруулахад "Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортлогдсоныг илрүүллээ. Уг бүтээгдэхүүнүүд нь 2022 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн байна. Нийт 90 хайрцаг тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын зөрчилгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдаж авахыг ЗӨВЛӨЖ байна" гэлээ.

Монгол хүү Японы ахлах сургуулийн аваргад хоёр жил дараалан түрүүллээ
Монгол хүү Японы ахлах сургуулийн аваргад хоёр жил дараалан түрүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.