Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Хууль завхруулагчид улс төрчдийг мөнгөөр худалдан авч нохой шиг хуцуулж дайруулдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголд УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг шүүмжиллээ.

Тэрбээр, Н.Алтанхуяг худлаа ярьж байгаад гарч байна. Хөтөлд олгосон зээл 2012 оноос өмнө олгогдсон надад хамаагүй гэж хэлж байна. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 5-нд Хөтөлд зээл олгосон. 2012 оны сонгуулиар энд худлаа яриад байсан Н.Алтанхуяг гэдэг хүн гарсан. Энэ хүнтэй холбоотой. Их хурал дээр орж ирээд "Гаднынхан бүтэхгүй, Монголчууд яагаад өөрсдөө юм хийж болдоггүй юм" гэж хэлээд гадаад удирдлагуудыг нь хөөж гаргасан.

Мөн бүх бурууг 2017 оны хууль руу чихэж байна. Энэ бол худлаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны олгочихсон олон зээлүүдийг улсын төсөв рүү оруулсан. Тухайн үед Хөгжлийн банкны олгосон 3 их наяд төгрөгийн зээлийг улсын төсөв рүү татаж авчирсан. Цаг хугацаа өнгөрчихлөөр худал ярьж буй нүглийг алга болгоно гэж бодож байвал эндүүрч байна. Хуульд буруу байхгүй, ямар ч хууль гарсан түүнийг завхруулдаг хэдэн хүн олддог. Тэр хуулийг завхруулдаг хүмүүс дараа нь хэвлэлийнхэн, улс төрчид, ТББ-уудыг худалдан авч нохой шиг хуцуулж дайруулдаг. Ийм зүйл явж даамжирсаар Хөгжлийн банкны өнөөгийн асуудал үүссэн" гэв.

Ц.Элбэгдорж: Ч.Мөнхбаярыг ээжээс нь илүү хэн мэдэх билээ, харин дэлхийн монголчууд түүнийг хайрладаг
Ц.Элбэгдорж: Ч.Мөнхбаярыг ээжээс нь илүү хэн мэдэх билээ, харин дэлхийн монголчууд түүнийг хайрладаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд