Шведийн өмнөд хэсгийн Мальмё хотын дунд сургуульд 50 гаруй насны хоёр эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан бөгөөд уг хэрэгт тус сургуулийн оюутан 18 настай залууг сэжиглэн баривчилсан талаар албаныхан мэдээллээ.
Чухам юу болсон нь тодорхойгүй байгаа ч халдлага үйлдсэн гэх этгээд хутга, сүхээр зэвсэглэсэн байсан гэж Шведийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр яаралтай тусламжийн дугаар руу залгаж, хоёр хүний амь хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл ч байна.
Харин халдлагад өртсөн хоёр эмэгтэйг түргэний машинаар эмнэлэгт хүргэсэн ч аварч чадаагүй бөгөөд хэрэг явдалд албаныхан шалгалтын ажил явуулж байгаа аж.
Эх сурвалж: bbc