Шведийн өмнөд хэсэгт орших Йёнчёпинг мужийн Ветланда хотод хүйтэн зэвсэгтэй этгээд 8 хүнийг гэмтээсэн хэрэг гарчээ.
Оршин суугчид руу халдсан этгээдийг цагдаа нар баривчлахын тулд галт зэвсэг ашигласан байна. Гэмт этгээд ямар учраас ийм хэрэг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч цагдаа нар энэ хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа аж. Түүнчлэн цагдаа нар гэмт этгээдийг хамсаатангүй байсан гэж үзэж байна.
Шведийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, гэмт этгээд сүхээр зэвсэглэсэн байжээ.
Халдлагын улмаас хүний амь нас эрсдээгүй ч халдлагад өртсөн хүмүүсийн зарим нь хүнд шархадсан тухай цагдаагийн ажилтан Ангелика Израэльссон Сильвер мэдэгдсэн байна.