Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Гуравдугаар сарын 4-21-ний өдрүүдэд архины хордлогоор зургаан хүн нас барсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Цагдаагийн байгууллагаас "Зөвийг зөвлөе" арга хэмжээг гуравдугаар сарын 4-21-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд 2191 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 354 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна.

Хэргийн төрлөөр авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг-9, хүний амь нас бусад байдлаар хохирсон-28 тохиолдол буюу архины хордлогоор зургаа, осгох байдлаар дөрвөн хүн нас барсан. Нийт 410 хулгайлах гэмт хэрэг гарснаас 32 нь согтуугаар үйлдэгдсэн. Хүчиндэх 24 хэргээс согтуугаар 9 гэмт хэрэг нь үйлдэгдсэн байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хүн амины хэрэг 2 бүртгэгдсэн. Энэ хугацаанд 4331 хүн эрүүлжүүлэгдсэн" гэв.

ПРОКУРОР: Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн байхгүй
ПРОКУРОР: Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн байхгүй
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.